Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

shop.olloo.mn сайтыг ашигласнаар та манай вэб сайтын Үйлчилгээний Нөхцлийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг  эргэн утсаар баталгаажуулж, тухайн өдөрт нь  багтаан хүргэлт хийнэ. Вэб сайт руу халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

shop.olloo.mn онлайн худалдааны сайт нь 16-аас дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. shop.olloo.mn онлайн худалдааны сайт нь албан ёсны гэрээт байгууллагуудын бүтээгдэхүүнийг агуулахаас шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулалын үнэн зөвийг бүрэн хариуцаж, хэрэглэгчид зөв сонголт хийхэд туслах үүднээс бараа бүтээгдэхүүний зураг, видео,харагдах байдал,өнгө зэргийг бодитоор нь оруулах болно.

shop.olloo.mn сайтад байрласан бүтээгдэхүүний үнэ нь үйлдвэрийн болон борлуулагчийн үнээр, бусад газартай харьцуулахад хамгийн хямд байх бөгөөд НӨАТ орсон үнэ байна.

ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ

Shop.olloo.mn онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ вебсайтад байгаа ХААН банкны дансаар төлбөрийн тооцоо хийх боломжтой. Барааны төлбөр төлөгдмөгц бид хэрэглэгч рүү холбогдон барааг хүргэж өгнө

Хүлээн авагчийн данс: Хаан банкны 5219028138

Данс эзэмшигчийн нэр: Ивээл ХХК

БАРАА ХҮРГЭЛТ

shop.olloo.mn онлайн худалдааны сайт нь Улаанбаатар хот дотроо заасан тойргийн хүрээнд 09:00-22:00 цагийн хооронд хүргэлтийг хийх бөгөөд хүргэлт нь ҮНЭГҮЙ байна. Энэхүү заасан бүсээс давсан байршилд хүргэлт хийх бол  нэмэлт төлбөр авна.

Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгөхдөө, барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт, баталгаат засварын хуудас болон бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө.

БАРАА БУЦААЛТ

Худалдан авагчид НӨАТ-ын падааныг тухайн өдөрт нь багтаан вэб сайтанд бүртгүүлсэн и-мэйл хаягаар нь илгээх болно.

shop.olloo.mn онлайн худалдааны сайтаас захиалсан барааг дараах нөхцөлөөр буцаалт хийж болно. Үүнд:

– Хүргэлт хийгдэхээс өмнө худалдан авалтаа цуцлах – Төлбөрийг ажлын 1 өдөрт багтаан 100% эргүүлэн шилжүүлнэ

– Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ ижил бараагаар нэмэлт төлбөргүйгээр сольж өгнө.