Хүүхдийн ном зохиол
Нийт 4 бараа
-
Ном, Хүүхдийн ном зохиол
Бумбардай-1 Аргалд явсан нь
- Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.
- Тав дахь хэвлэл 2019 он
- Хэл: Монгол
- Кирилл болон Монгол бичигтэй
- ISBN КОД: 978-99973-47-62-6
- Хуудасны тоо: 68
- Жин: 465 гр
- Хэмжээ: 278 X 213 X 10 мм
- Сэдэв: Комик
SKU: n/a -
Ном, Хүүхдийн ном зохиол
Бумбардай-2 Борцны хулгай
- Бумбардай хүүгийн хөгжилтэй адал явдлын тухай өгүүлсэн энэ дугаарт монголчуудын үеэс үед уламжлан хэрэглэж ирсэн өвөрмөц сонин хүнс болох борц, түүнийг тойрсон үймээнийг өгүүлнэ. Хавар идэхээр бэлтгэж нөөцөлсөн борц алга болсноор зохиол эхэлнэ. Бумбардай борцны хулгайчийг олох болов уу. Борцоо гэртээ буцаан авчирч ээжийгээ баярлуулж чадах болов уу…?
- Хэл: Монгол
- Кирилл болон Монгол бичигтэй
- ISBN КОД: 978-99962-3-903-8
- Хуудасны тоо: 64
- Жин: 470 гр
- Хэмжээ: 278 X 213 X 10 мм
- Сэдэв: Комик
SKU: n/a -
Ном, Хүүхдийн ном зохиол
Бумбардай-3 Нүүдэл айсуй
- Хаврын нэгэн өдөр Бумбардай Банхар хоёр гэрийн гадна тоглож байлаа… Банхар гэнэт урд зүг рүү боргон хуцав. Ээж хүү хоёр өвлийг өнтэй давж, урин хавартай золгожээ. Ээж хүү хоёр гэрийн гадна гарч алсын барааг хараад нүүдэл ирж буйг мэдэв. Ингээд ирж буй нүүдлийг тосож цай уулгахаар бэлдлээ. Бумбардай хүү хэдэн сар ээж, Банхар хоёроосоо өөр хүн амьтны бараа хараагүй удсан тул нүүдлийн хүмүүс сонин содон байлаа…
- Тав дахь хэвлэл 2019 он
- Хэл: Монгол
- Кирилл болон Монгол бичигтэй
- ISBN КОД: 978-99962-3-904-5
- Хуудасны тоо: 64
- Жин: 470 гр
- Хэмжээ 278 X 213 X 10 мм
- Сэдэв: Комик
SKU: n/a -
Ном, Хүүхдийн ном зохиол
Бумбардай-6 Сүүн цацал
- Монгол үндэстний баатар БУМБАРДАЙ. Сүүн цацал нэртэй зурган ном 6-р цуврал хүүхдүүд та бүхэндээ хүрч байна.Хайр гэгч хүн төрөлхтний хэл, соёл орон зайн ялгаанаас үл хамаарах ямар агуу зүйл болохыг Бумбардай зурган ном дахин ойлгууллаа.
- Хоёр дахь хэвлэл 2019 он
- Хэл: Монгол
- Кирилл болон Монгол бичигтэй
- ISBN КОД: 978-99978-3-181-1
- Хуудасны тоо: 30
- Жин: 495 гр
- Хэмжээ: 275 X 215 X 10 мм
- Сэдэв: Комик
SKU: n/a